Анголд 11 сая өндөг устгана

 

Ангол улсад хууль бусаар импортолсон 11 сая өндгийг устгахаар болсныг тус улсын Худалдааны сайд мэдэгджээ. Импортын хүнснээс хамааралтай байдлыг халах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Анго-лын Засгийн газар хүнс ний 27 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортлоход хязгаарлалт тогтоосон байна. Квотын хязгаарлалтад гурил, эр-дэнэшиш, өндөг, тахианы мах, загас, цэвэр ус, шар айраг орсон аж. “Нийт 11 сая буй энэ их өндгийг дотоодын зах зээлд оруулах боломжгүй тул устгана” хэмээн сайд мэдэгдсэн байна. Засгийн газраас тогтоосон квотоор жилдээ нийт 156 сая өндөг импортлох боломжтой гэнэ. Анголын дотоодын аж ахуйн нэгжүүд жилдээ 25 сая өндөг нийлүүлдэг бол тус улсын Хөдөө аж ахуйн сайд энэ хэмжээг 15 саяар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ангол улс нийт 24 сая хүн амтай ба газрын тосны арвин нөөцтэй. Гуч гаруй жил үргэлжилсэн иргэний дайны уршгаар ХАА эдлэн газрын нэлээд хэсэгт нь тэсрэх бөмбөг, мина булаатай, ашиглах боломжгүй тул гадаадаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)