Х.Клинтон сунгаанд хоцорч эхэлжээ
- 2015-08-14
- Дэлхий
- 0

АНУ-ын Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшихийн төлөө сунгаа эхлэхээс хагас жилийн өмнө Нью Хэмпшир мужид Сенатын гишүүн Берни Сандерс тэргүүлж буйг олон нийтийн асуулга илтгэжээ. Санал асуулгаас үзэхэд Ардчилсан намын гишүүн биш боловч тус намаас нэр дэвшихээр зорьж байгаагаа илэрхийлсэн Берни Сандерсыг иргэдийн 44, харин Х.Клинтоныг 37 хувь нь дэмжсэн байна. Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдээс тэрбумтан ДональдТрамп тэргүүлж, Жеб Буш удаалсан аж. Өмнө нь явуулсан санал асуулгаас үзэхэд Х.Клинтон Америкийн бүх мужид Ардчилсан намын нэр дэвшигчдийг тэргүүлжээ. АНУ-ын тэргүүн хатагтай асан түүнийг Ардчилсан намаас нэр дэвших хамгийн их магадлалтай улстөрч гэж үздэг. Гэвч Клинтоны гэр бүлийн байгуулсан буяны сангийн хандивлагчидтай холбоотой дуулиан, Х.Клинтоныг Төрийн нарийн бичгийг дарга байхдаа хувийн цахим шуудангаар албаны нууц мэдээлэл дамжуулсан гэх хэрэгтэй холбоотой зарим нэг хүндрэл учрах магадлалтай юм.

Сэтгэгдэл (0)