“Боинг”-ийн ослын баримтыг дэлгэхээс татгалзав
- 2015-08-14
- Дэлхий
- 0

Нидерландын эрх баригчид Украины Донецк мужийн нутагт сүйрсэн“Боинг” онгоцны ослыг мөрдөн шалгасан баримт бичгийг сэтгүүлчдэд дэлгэхээс татгалзжээ. Өмнө нь эрх баригчид зарим баримтыг олон нийтэд дэлгэсэн боловч агуулгыг нь засварлаж өөрчилсөн хувилбарыг танилцуулсан байна. Нидерландын Хууль зүйн сайд Ард ван дер Стер баримтын жинхэнэ эх нь зөвхөн албаны дотоод хэрэгцээнд зориулагдсан ба бусад оронтой тогтоосон харилцаанд сэв суулгах магадлалтайг хэлсэн аж. Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг-777” онгоц өнгөрсөн оны долдугаар сарын 17-ны өдөр Амстердамаас Куала Лумпур хот руу зорчиж явахдаа Украины Донецк мужийн нутагт сүйрч, 298 хүн амь насаа алдсан юм. Мөрдан шалгах ажлын эцсийн баримт бичгийг Нидерландын Аюулгүйн зөвлөлөөс ирэх аравдугаар сард нийтлэх бололтой. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд өнгөрсөн сарын сүүлчээр тус хэргийг мөрдөж, гэм буруутнуудыг шийтгэх зорилгоор олон улсын шүүх байгуулах эсэх асуудлаар санал хураасан билээ. ОХУ хуралдааны үеэр Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний эрхээ эдэлж, уг саналд хориг тавьсан юм.

Сэтгэгдэл (1)
baast (46.173.194.171)
Ukrain n sonooson baikhgui yu oilgomjtoi.Zarlaval utgagui yum bolno l doo.