Швед улс Ж.Ассанжийн эсрэг үүсгэсэн зарим хэргийг хаажээ
- 2015-08-14
- Дэлхий
- 0

Шведийн прокурорууд “Викилийкс” сайтыг үндэслэгч Ж.Ассанжийг бэлгийн дарамт үйлдсэн гэх гурван үйлдэлд нь үүсгэсэн хэргийг хаажээ. Эдгээр хэргийг нөхөн хөөх хугацаа буюу таван жил өнгөрсөн гэдэг үндэслэлээр хаасан байна. Одоо 44 настай Ж.Ассанж түүнд тулгасан хэргүүд ямар ч үндэслэлгүй, харин Шведийн эрх баригчид түүнийг хуурамч хэргээр шалтаглан улс төрийн зорилгоор АНУ-д шилжүүлж, “Викилийкс” сайтад тавьсан мэдээллийнх нь төлөө шийтгүүлэхийг зорьдог тухай өмнө нь хэлж байсан. Шведэд үүсгэсэн хэргийн дагуу баривчлагдахаас сэргийлж Ж.Ассанж Лондон дахь Эквадорын ЭСЯ-ны байранд 2012 оноос хойш хоргодож буй юм. Гэсэн хэдий ч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх нэг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа10 жил тул 2020 онд дуусах аж.

Сэтгэгдэл (0)