Агаарын бохирдлоос болж өдөртөө 4400 хүн нас бардаг

 

Хятадад агаарын бохирдолтой холбоотой өвчний улмаас өдөртөө 4400, жилдээ 1.6 сая хүн нас бардаг болохыг UPI агентлагаас мэдээлжээ. Калифорни муж дахь “Berkeley Earth” хүрээлэнгийн судлаачдын тооцоолсноор Хятад дахь агаарын бохирдолтой бүс нутгийн оршин суугчдын 38 хувийнх нь эрүүл мэнд муудсаныг зүрх судас, уушгины өвчлөлийн тоо баримтаас илэрхий байгаа аж. Хятадын эрх баригчид байгаль орчны бохирдолтой холбоотой өвчлөлийн тоо баримтаа ил тод мэдээлэхээс цааргалж, цахим сүлжээнд гарсан энэ тухай мэдээллийг устгуулдаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)