”Хүрхрээ” лигийн эргэн тойронд.....

"Арвайн Үндэс" компани, "Хүрхрээ" үндэсний дээд лигийн 2-р тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Багуудад одоо 5-7 тоглолт хйих үлдээд байна. Энэ үед лигийг “ФС Улаанбаатар” 27 оноотой тэргүүлсэн хэвээр байна.  Тэд 9 хожил 2 хожигдолтой байгаа бөгөөд сүүлийн тойргийн тоглолтуудаа амжилттай хийж  5 дараалсан ялалтыг байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрөөр Дэрэн клубын тамирчидтай өрсөлдөж 4:2 харьцаатай ялсан бөгөөд тус тоглолтонд мөн лигийн мэргэн буучдын тэргүүн эгнээнд өрсөлдөж байгаа “ФС Улаанбаатар” довтлогч, ахлагч Б.Амарбаясгалан нэг гоолыг оруулсанаар 9 гоолтой болж ирсэн.

Эрчимийн хувьд сүүлийн 3 тоглолтонд дараалсан ялалтыг байгууллаа. Зүгээр ч нэг хожил байсангүй хаалгандаа ямар нэгэн гоол алдаагүйгээс гадна хүнд өрсөлдөгчид болох “Улаанбаатарын Унаганууд”, “СэлэнгэПресс” гэсэн багуудыг яллаа. Ялангуяа СэлэнгэПресс багтай өнгөрөгч тойрогт хийсэн тоглолт олны анхаарлын төвд байсан юмаа. Хүснэгтийн 2 ба 3-р байр тэднийг тал оноо л зааглаж байсан нь тоглолтыг сонирхолтой болгосон.  1-р тойрогт тэд хоорондоо таарч хуурай тэнцээ байгуулж байсан бол энэ удаа Эрчим багаас Сүндорж хожлын цорын ганц гоолыг оруулсанаар лигийн дэд тэргүүлэгчийн байрлалд бичигдэж чадсан. Эрчим клуб 9-р сарын 6нд өөрсдийн ТЭЦ-4 талбайдаа лигийн тэргүүлэгч ФС Улаанбаатар багтай тоглох сонирхолтой хуваарь байна.

Харин ялагдал хүлээж байр ухарсаар байгаа СэлэнгэПресс багийг дараагийн тойрогт Хоромхон клуб хүлээж байна. Хоромхон клуб өнгөрсөн жил лигийн аварга багаар тодорч байсан бөгөөд цомоо хамгаалахын тулд үлдэж буй тоглолтуудаа илүү сайн хийх хэрэгтэй болоод байна. Тэд   “AFC-CUP” тэмцээний плэй-оффын урьдчилсан шатны өрсөлдөөнд Бутан, Пакистаны багуудтай тоглож бэлтгэл ямар түвшинд байгаагаа харуулсан. Тэд маргааш эх орондоо ирнэ.

Мэргэн буучдын жагсаалтанд төдийлөн өөрчлөлт орсонгүй. Унаганууд багийн довтлогч Ц.Түмэнжаргал дахин 2 гоолыг оруулсанаар 14 гоолтойгоор итгэл төгс тэргүүн эгнээд бичигдэж байгаа бол Эрчим клубын тамирчин Г.Батбилгүүн 11 гоолтой хэвээр үлдлээ.  Харин тэдний араас 8 гоолтой 5 тамирчин байсны нэг Б.Амарбаясгалан нэг гоолыг оруулсанаар 9 гоолтойгоор гутгаар байранд бичигдэж байна.

Эх сурвалж: www.the-mff.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)