Р.Дилмаг эсэргүүцэж 800 мянган хүн жагсав
- 2015-08-18
- Дэлхий
- 0

Бразилийн хэд хэдэн хотод ням гаригт Ерөнхийлөгч Русефф Дилмаг огцрохыг шаардан эсэргүүцсэн иргэдийн жагсаал болж, олон мянган хүн оролцсон тухай“Франс Пресс” агентлагаас мэдээлжээ. Иргэд Сан-Паулу, Рио-де-Жанейро зэрэг томоохон хотод “Дилма зайл” гэсэн уриатайгаар жагсч, нийт хоёр сая гаруй хүн оролцсон тухай зохион байгуулагчид нь мэдээлсэн байна. Харин цагдаагийнхан жагсаалд нийт 866 мянган хүн оролцсон хэмээн тооцоолсон аж. “Бид цаашид авлига, энэ их зовлон шаналлыг тэвчиж чадахгүй. Конгрессын гишүүд ямар нэг зүйл ойлгодог бол түүнийг огцруулах шийдвэр гаргах ёстой” хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг ярьжээ. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал бол он гарснаас хойш болсон гурав дахь томоохон жагсаал аж. Тухайлбал, гуравдугаар сард Ерөнхийлөгч болон эрх баригч Хөдөлмөрчдийн намыг эсэргүүцсэн жагсаалд нэг сая, дөрөвдүгээр сард600 мянган хүн оролцсон байна. Ерөнхийлөгч Р.Дилмагийн бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусна. Гэвч олон нийтийн санал асуулгаас үзэхэд түүнийг огцруулах саналыг иргэдийн 66 хувь дэмжиж буй бол Ерөнхийлөгчийг дэмжигчдийн хувь хэмжээ ердөө найман хувь болтлоо буурсан байна.

Сэтгэгдэл (0)