Түшмэлийн нуусан мөнгөн дэвсгэртийг бүтэн хоног тоолжээ

 

Энэтхэгийн Баруун Бенгал мужийн цагдаа нар бага тушаалын авлигач түшмэлийн гэртээ нуусан мөнгөн дэвсгэртийг бүтэн нэг хоног тоолоход хүрчээ. Цагдаагийнхан гэрийн шалны хавтан дор, шүүгээ, гудас, ор, угаалгын өрөөн дэх усны сав зэрэг хаа сайгүй нуусан нийт 200 сая рупий(гурван сая гаруй ам.долллар) илрүүлсэн байна. Эдгээр дэвсгэртийг мөнгө тоолох гурван машины тусламжтайгаар 24 цагийн турш тоолж дуусгасан аж. Мөнгийг орон нутгийн захиргаан дахь инженерийн туслах хуримтлуулсан байжээ. Сарын45000 рупийн (691 ам.доллар) цалинтай тэрбээр өнгөрсөн 25 жилийн турш барилгын зөвшөөрөл олгохдоо боломж гарах тоолон авлига авч, энэ хөрөнгийг хуримтуулсан бололтой. Барилгын нэгэн компанийнхан тухай гомдол гаргаснаар түүнийг 100 мянган рупийн хахууль авч байхад нь барьжээ. Тэрбээр баригдсан даруйдаа оргон зайлсан ч удалгүй саатуулж, гэрт нь нэгжлэг хийснээс гадна хүүг нь авлигын хэрэгт холбоотой хэмээн сэжиглэн саатуулсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)