В.Путин: Украин улс гадаад удирдлага дор орсон нь гутамшиг

 

Оросын Ерөнхийлөгч В.Путин Украинд засаг төр солигдсоны дараа тус улс гаднын удирдлага дор орсон гэдгийг Крымд очих үеэрээ мэдэгджээ. Тэрбээр Крымд үндэсний болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчидтэй хийсэн албан бус уулзалтын үеэр ийм нөхцөл байдал нь гутамшигтай гэдгийг хэлсэн байна. Мөн Украин улс өмнө нь тулгарсан олон хүндрэл бэрхшээлээс үл харгалзан энэ байдлаас гарч, ирээдүйгээ Оростой хамтран бий болгоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн аж. В.Путин “Оросууд болон украинууд нэг ард түмэн гэж боддог” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Орост Украины гурван сая иргэн оршин сууж буйн олонхи нь цэргийн насны эрчүүд гэдгийг хэлж “Тэд ямар шалтгаанаар Орост ирсэн нь ойлгомжтой. Бид Украины иргэдийг ОХУ-ын нутагт байх эрх зүйн нөхцлийг аль болохоор либералчлахыг хичээж байна” гэсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)