А.Хаменеи: Гэрээ байгуулснаар Иранд дарамт үзүүлэх боломжгүй болно

 

Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээг өнгөрсөн сард байгуулсан нь ирээдүйд АНУ-ын зүгээс тус улсад дарамт үзүүлэх боломж олгохгүй гэдгийг Ираны шашны тэргүүн Али Хаменеи мэдэгджээ. Гэрээг АНУ-ын конгресс удахгүй батлах ёстой. “Америкууд энэ гэрээг Тегеран, Вашингтон дахь эрх баригчид батлах эсэх нь тодорхойгүй ч Иранд нөлөөлөх боломжийг тэдэнд нээж өгч байна гэж боддог. Харин бид энэ боломжийг нь хааж, цаашид ч гэсэн энэ хэвээр байлгана” хэмээн Исламын радио, телевизийн холбооны гишүүдтэй уулзах үеэрээ мэдэгджээ. А.Хаменеи Ираны Ерөнхийлөгч Хасан Руханиг цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийхийг нь эсэргүүцээгүй ч АНУ-ын эрх баригчдад огт итгэдэггүй гэдгээ илэрхийлж байсан юм. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард Рамадан сарын үеэр АНУ-аас Ойрхи Дорнодод баримталж буй бодлого Ираны байр суурьтай эсрэг тэсрэг байдгийг хэлсэн аж. Мөн Ираны дээд удирдагч тус улс АНУ-тай олон улсын асуудлаар цаашид хэлэлцээр хийхээр төлөвлөөгүйг ба зөвхөн цөмийн хөтөлбөрийн тухай гэрээ л энэ жишгээс гажсан гэдгийг өгүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)