“Shell” компани Арктикт газрын тос олборлох эрхтэй боллоо

 

АНУ-ын эрх баригчид “Royal Dutch Shell” компанид Арктикийн бүсэд газрын тос олборлох эрх олгожээ. Голланд, Их Британийн хөрөнгө оруулалттай “Shell” компанийг аюулгүй ажиллагааны стандартуудыг чанд мөрдөнө гэдэг болзолтойгоор Чукоткийн тэнгист өрөмдлөг хийж эхлэхийг зөвшөөрсөн байна. АНУ-ын мэргэжилтүүдийн тооцоолсноор Арктикийн бүс нутагт дэлхийн хэмжээнд газрын тос, шатдаг хийн одоогоор илрүүлээгүй буй нөөцийн 20 орчим хувь байгаа гэж үздэг. Гэвч байгаль орчны мэргэжилтнүүд энэ бүс нутгийн эко систем туйлын эмзэг гэдгийг хэлж, аливаа хайгуул, олборлолт явуулахыг эсэргүүцдэг юм. “Shell” компани 2012 онд Чукоткийн тэнгист өрөмдлөг хийж, газрын тос олборлохыг оролдсон боловч өрмийн тавцангаа хянах боломжгүй болсноос 18 ажилтныг нь нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)