ЕАБХАБ-ын 41 гишүүн орон Улаанбаатарт хуралдана

 

УИХ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага/ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Хурал ирэх сарын15-18-ны өдрүүдэд болно. Энэ нь Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмэр оруулж буйн илрэл гэж ажиглагчид дүгнэжээ. Тус хурал“ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын төвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь, Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” гэсэн сэдвийн дор болох ажээ. Мөн энэ үеэр бүс нутгийн аюулгүй байдал, терроризм, хүний наймаатай тэмцэх, бүс нутагт тулгараад буй эдийн засгийн сорилт бэрхшээлүүд, хүнсний аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах ба усны менежмент, ардчилсан институциуд, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, хүйсийн эрх тэгш байдлын хөгжил зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна. Хурлыг зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахлаж ажиллахаар болжээ. ЕАБХАБ-ын57 гишүүн орон, хамтын ажиллагааны түнш 11 орон байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 41 орон, долоон байгууллагын нийт 248 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. УИХ-ын дарга З.Энхболд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн болон түнш орнуудын парламентын дарга нарт намрын хуралд оролцохыг урьсан тусгайлсан урилга илгээхээр төлөвлөжээ.

 

М.АЛТАНЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)