АНУ интернэтийг хянах монополь эрхээ хадгалж үлдлээ

АНУ-ын Худалдааны яам Домейн нэр, IP хаягийг удирдах корпорацтай(ICANN) байгуулсан гэрээгээ дахин нэг жилээр сунгаж, интернэт сүлжээг бүрэн хянадаг байдлаа хадгалж үлдсэн байна. “Засгийн газарICANN-тай байгуулсан гэрээг нэг жилээр сунгаснаас гадна дахин гурван жилээр сунгах боломжтой” хэмээн АНУ-ын Худалдааны сайд Лоуренс Стриклинг мэдэгджээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Америкийн корпорацийн эрх үүргийг залгамжлан авах талаар нэгдсэн байр суурьтай болж чадаагүй гэдгийг сайд өгүүлсэн аж. Интернэтийг зохицуулах шинэ байгууллагын үйл ажиллагаанд аль улс, бүлэг улсын Засгийн газраас нөлөөлдөг байж болох гэсэн болзлыг Америкийн талаас дэвшүүлж буй юм. Мөн энэ эрхийг НҮБ, Олон улсын цахилгаан холбооны нийгэмлэг зэрэг одоо үйл ажиллагаа явуулж буй аль нэг олон улсын байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь баримталдаг. Интернэтийн үйл ажиллагааг хянах эрхийг АНУ дангаараа монопольчилсныг ОХУ-ын Холбоо, олон нийтийн мэдээлийн сайд Н.Никифоров өнгөрсөн зургадугаар сард шүүмжилжсэн аж. Тэрбээр ICANN нь Крымд үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагаас бүртгүүлсэн домейн нэр, хаягийг хассан тохиолдлыг дурдсан байна. Мөн АНУ-ын эрх баригчид бусад салбарт хэрэглэдэг арга барилын нэгэн адил хоёр нүүр гаргаж буйг өгүүлжээ. “Интернэт нь улс төрийн шийдвэр, төр засгаас ангид хэмээн мэдэгддэг хэрнээ АНУ-ын засаг захиргааны заавраар тэд энэ бүхнийг хийж байсан” хэмээн ярьсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)