С.Мавродий Өмнөд Африкт санхүүгийн пирамид байгуулж эхэлжээ
- 2015-08-20
- Дэлхий
- 0

ОХУ-д “МММ”-ийг үндэслэн байгуулсан Сергей Мавродий Өмнөд Африкт санхүүгийн шинэ пирамид байгуулж эхэлжээ. Тэрбээр шинэ байгууллагаа хүн бүр ашиг харалгүйгээр бусдад тусалдаг“Нийгмийн санхүүгийн сүлжээ” хэмээн нэрлэсэн аж. С.Мавродий өөрийн нь байгуулсан шинэ сүлжээ шударга бус санхүүгийн тогтолцоог нураах чадвартай гэдгийг мэдэгджээ. Мөн тэрбээр гишүүддээ сар бүр 30 хувийн ашиг амлаж буй ч энэ байгууллага санхүүгийн пирамид биш харин нийгмийн санхүүгийн сүлжээ бий болгож, мөнгөө бусадтай хуваалцана гэдгийг сурталчилж буй аж. Гэхдээ ямар аргаар их хэмжээний ашиг олох боломжтойг тайлбарлаагүй байна.

Сэтгэгдэл (0)