АНУ, Британийн цэргийнхэнд тусалсан орчуулагч нарыг хөнөөдөг

 

Британийн цэргийнхэнд тусалж, орчуулагчаар ажиллаж байсан Ахмадулла Попала гэгчийг хөнөөсөн тухай “БиБиСи”-гээс мэдээлжээ. Их Британийн цэрэг Афганистанаас гарах үед талибууд хөнөөнө хэмээн заналхийлсний дараа тэрбээр Их Британийн эрх баригчдад хандан цагаачлахад нь туслахыг хүссэн ч татгалзсан хариу авсан байна. Ажил олгогчид нь түүнийг хөсөр хаясны дараа тэрбээр бие даан Турк, Ираны нутгаар дамжин Европт хүрэхээр замд гарсан аж. Гэвч түүнийг Ираны нутагт саатуулж, тамлан зовоосны эцэст хөнөөжээ. Британийн цэргийнхэнд тусалж байсныг нь мэдсэн тохиолдолд түүнийг Ираны цэргийнхэн, талибууд болон өөр хэн нэгэн хөнөөсөн байх магадлалтай гэнэ. Ахмадулла Попалын нэгэн адил барууны эвслийн цэргүүдэд тусалж байсан олон хүнийг хуучин ажил олгогчид нь хөсөр хаяснаас удалгүй амь насаа алдсан төдийгүй гэр бүлийн нь гишүүд хавчлагад өртдөг болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)