Алтны АТМ машин ажиллаж байна
- 2015-08-21
- Дэлхий
- 0

Бидний сайн мэдэх АТМ машинаас зөвхөн мөнгө авдаг гэвэл ташаа ойлголт бололтой. Бүр АТМ машинаас алт авч байна гэюэл итгэхэд бэрх.
Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах “Gold to Go machine” нь иргэдийн дунд нэлээд алдартай болжээ. Хоёр сая гаруй оршин суугчидтай тус хотын нэг хүнд ноогдох ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) нь 24 мянган доллар учраас дэлхийн хамгийн баян хотын тоонд багтдаг билээ.
Энэ машин нь бидний хэрэглэдэг мөнгөний машин буюу АТМ-тай ижилхэн бөгөөд 24 каратын 320 төрлийн алт гарч ирдэг юм байна. Хүмүүс энэхүү машинаар үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө эсвэл кредит карт ашиглаж болох ажээ. Гарч ирсэн алтаар ээмэг, бөгж гэх мэт хүссэн гоёл чимэглэл хийлгэж болох учир иргэд олноор үйлчлүүлэх болсон байна.

Н.Дөл

Сэтгэгдэл (0)