Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулав

 

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг өчигдөр зохион байгуулжээ. Уг дуудлага худалдаагаар 1989.11-1993.30 төгрөгийн ханшаар 16.2 сая ам.доллар худалдан авах, 308.52-310.51 төгрөгийн ханшаар 54.7 сая юань худалдан авах саналыг арилжааны банкууд ирүүлжээ. Монголбанкнаас 16.2 сая ам.долларыг 1989.11 төгрөгийн хаалтын ханшаар, 54.7 сая юанийг 308.52 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн байна. Түүнчлэн өчигдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 89.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 8.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

 

Э.ЧИМЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)