Оросын ДНБ 3.4 хувиар буурчээ
- 2015-08-21
- Дэлхий
- 0

Оросын ДНБ-ийн хэмжээ энэ оны эхний хагаст 3.4 хувиар буурсныг тус улсын Холбооны статистикийн албанаас мэдээлжээ. Өмнө нь Оросын эдийн засгийн яамнаас эхний хагас жилд мөн 3.4 хувиар буурна хэмээн үнэлж байв. Мөн тус яамны тэргүүн А.Улюкаев Оросын эдийн засгийн уналтынхаа доод цэгтээ хүрсэн тул удахгүй сэргэж эхэлнэ гэдгийг өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн юм. Эдийн засгийн яамны мэргэжилтнүүд ирэх оноос газрын тосны үнэ дунджаар 60 ам.доллар байвал тус улсын эдийн засаг ойролцоогоор2.3 хувиар өснө гэж тооцоолсон байна. Харин Лондоны бирж дээр ирэх аравдугаар сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны үнэ 48, Нью-Йоркийн түүхий эдийн биржэдWTI газрын тосных 42.5 ам.доллар болжээ.

Сэтгэгдэл (0)