Йеменд өлсгөлөн нүүрлэлээ

Йеменд өрнөж буй иргэний дайны уршгаар тус улсын зарим нутагт өлсгөлөн нүүрлэж буйг НҮБ-ын Хүнсний хөтөлбөрөөс мэдээлжээ. Тус улсад нийт 13 сая хүнд тусламж шаардлагатай байгааг НҮБ-ын төлөөлөгчид өгүүлсэн байна. Хүнсний хөтөлбөрийн тэргүүн Эртарин Кузин Йеменд очсоныхоо дараа тус улсад хүрэлцэхүйц хэмжээний хүнсний нөөц байхгүйгээс гадна байлдааны ажиллагаа үргэлжилж, хүмүүнлэгийн байгууллагууд ард иргэдэд зориулсан тусламжийн ачаа хүргэх боломжгүй болгожээ. Йемений хууль ёсны эрх баригчид болон босогчдын хоорондох тэмцэл нэг жилийн өмнөөс иргэний дайны хэмжээнд өргөжиж хурцадсан. Удалгүй босогчид тус улсын газар нутгийн дийлэнх хэсгийг эзэлж, Ерөнхийлөгч Мансур Хади Саудын Арабт оргон гарсан юм. Үүний дараа дараа Саудын Араб тэргүүтэй тус бүс нутгийн орнууд Йемений нутгийг бөмбөгдөж эхэлсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)