Саудын Арабад эмэгтэйчүүд анх удаа сонгуульд оролцоно

 

Саудын Арабын эмэгтэйчүүд тус улсын түүхэнд анх удаа улс төрийн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлж эхэлжээ. Эмэгтэйчүүд ирэх арванхоёрдугаар сард орон нутгийн удирдлагыг шалгаруулах энэхүү сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой аж. Сонгогчийн үнэмлэхээ хамгийн түрүүнд гардан авсан Жамал аль Саади гэгч эмэгтэй“Орон нутгийн удирдлагын сонгуульд оролцоно гэдэг бидний хувьд мөрөөдөл төдий байв” хэмээн ярьсан байна. Энэ удаа санал авах нийт 1263 төвийн 1/3-ийг зөвхөн эмэгтэйчүүд зориулан бэлтгэжээ. Саудын Арабад эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэл өрнөсний үр дүнд2 011 онд хаан Абдулла эмэгтэйчүүдийг 2015 оноос орон нутгийн сонгуульд оролцуулна хэмээн амласан түүхтэй. Тухайн үед тус бүс нутагт Арабын хавар хэмээх улс төрийн хөдөлгөөн өрнөж байсан юм. Жолоо барих, дагалдаж явах төрөл садны эрэгтэй хүнгүйгээр гадуур явах ч эрхгүй тус улсын эмэгтэйчүүдийн хувьд энэ үйл явдал томоохон дэвшил авчирна хэмээн үздэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)