Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болов

 

Хятадын зүүн хэсэгт орших Шаньдун муж дахь химийн үйлдвэрт бямба гаригт томоохон дэлбэрэлт болсноос нэг хүн амь насаа алдаж, найман хүн бэртэж шархаджээ. Гал сөнөөгчид таван цаг тэмцсэний хүчинд түймрийг унтраасан тухай “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна. Хятадад үйлдвэрлэлийн осол гарах нь элбэг ба өнгөрсөн онд авто сэлбэгийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос 75 хүн амь насаа алдсан билээ. Мөн Тяньжин дахь боомтын агуулахад энэ сарын12-ны өдөр химийн бодис дэлбэрч, 121 хүн амь насаа алдсаны 67 нь гал сөнөөгчид байсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)