Хэдэн мянган цагаач Грекээс Македони руу нэвтэрчээ
- 2015-08-24
- Дэлхий
- 0
Грек, Македоны хил дагуух өргөст торон хашаа, цагдаагийн хамгаалалт бүхий зурвасыг хэдэн мянган цагаач хүч түрэн нэвтэрчээ. Цагдаа нар цагаачдын эсрэг тусгай хэрэгсэл ашиглаж, хэд арван цагаачийг шархдуулсан байна. Харин өмнө нь Македоны эрх баригчид нутагт нь бөөгнөрсөн хэдэн зуун хууль бус цагаачийг Европын хойт зүгийн орнууд руу явдаг галт тэргэнд суухад нь тусалсан аж. Македоны эрх баригчдын мэдээлснээр сүүлийн хоёр сарын хугацаанд нийт44 мянга орчим цагаач тус улсын нутгаар дамжин Европын бусад оронд зорчсон аж. Харин Грект мөн хугацаанд нийт160 мянга гаруй цагаач хүрэлцэн иржээ. Грекийн эрх баригчид Эгейн тэнгисийн арлуудад хуримтлагдсан цагаачдыг гатлага онгоцоор Македоны хилд ойр нутагт тээвэрлэж, хил давахад саад учруулахгүй болсон байна. Харин Маркедоны тал хилийн дагуу өргөст торон хашаа барьж, зарим нутагтаа онц байдал зарлан цэргийнхнийг дайчилжээ. Македон нутагт толгой хоргодох байр, хоол ундгүй хэдэн арван мянган цагаач иргэн цугларч буй нь Европын холбооны гишүүдээс хамгийн ядуу орны нэгтус улсын эрх баригчдад нэлээд бий болгосон аж. Европын холбооны удирдлагад энэ талаар хандаж тусламж хүсч буй ч нааштай хариу авахгүй байгаагаас цэргийнхийнийг дайчилж, хууль бус цагаачдын хувьд хилээ бүрэн хаахыг оролдож буй юм.

Сэтгэгдэл (0)