Брент маркийн газрын тосны үнэ 42 ам.доллар боллоо

 

Брент маркийн газрын тосны үнэ Лондон дахь түүхий эдийн бирж дэх даваа гаригийн арилжаагаар 42.57 ам.доллар болж буужээ. Газрын тосны үнэ буурсаныг дагаад ам.доллартай харьцах Оросын рублийн ханш огцом унаж, 71.12 рубль болж унасан байна. Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев газрын тосны үнэ тодорхой хугацаанд40 ам.доллараас доош буух магадлалтайг өмнө нь мэдэгдсэн. ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн урьдчилсан төлөвлөгөөнд газрын тосны дундаж үнэ энэ онд 50 ам.доллар байхаар тусгасан аж. Эдийн засгийн сайд энэ хэмжээ үндэслэлтэй тул өөрчлөхгүй гэдгийг өнгөрсөн долдугаар сард мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)