АНУ“Ф-22” сөнөөгч онгоцнуудаа Европт байршуулна
- 2015-08-26
- Дэлхий
- 0

АНУ Европын аюулгүй байдлыг хангах санаачлага хөтөлбөрийн хүрээнд“Ф-22” сөнөөгч онгоцуудаа Европт байршуулахаар болсныг тус улсын Агаарын нисэх хүчний сайд Дебора Ли Жеймс мэдэгджээ. Европ тивийн хаана, хэдэн онгоц, хэзээ байршуулах талаар сайд хэлээгүй байна. Европ тивд шинэ төрлийн нисэх онгоц байршуулах гэж буй нь Оросын түрэмгий бодлогын талаар санаа зовинож буй НАТО-гийн гишүүн орнуудыг тайвшруулах зорилготой гэнэ. “Оросын зүгээс Украинд явуулж буй цэргийн үйл ажиллагаа биднийг болон Европ дахь холбоотнуудыг маань түгшээж байна” хэмээн Ли Жеймс өгүүлсэн байна. “Ф-22” сөнөөгч онгоцуудыг өмнө нь байлдааны ажиллагаанд зөвхөн“Исламын улс” бүлэглэлийн эсрэг ашигласан түүхтэй. Мөн Латвийн Үндэсний Зэвсэгт хүчний командлагч тус улсад ирэх намраас эхлэн АНУ-ын хүнд зэвсэг техникийн байршуулна гэдгийг өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл (0)