Хоёр Солонгос тохиролцож чаджээ
- 2015-08-26
- Дэлхий
- 0
Хоёр Солонгосын эрх баригчид хоёр өдрийн турш хэлэлцээр хийсний үр дүнд хурцадмал байдлыг арилгаж чаджээ. Хэлэлцээрийн үр дүнгээр талууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Умард Солонгосын тал Өмнөдийн цэргийн албан хаагчид цэрэггүй бүсэд дэлбэрч, шархадсанд харамсч буйгаа илэрхийлсэн байна. Харин Өмнөд Солонгосын тал хариуд нь хилийн бүсэд суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж байсан чанга яригчуудаа унтраахыг зөвшөөрсөн аж. Мөн харилцан артиллерийн гал нээсний дараа зарласан онц байдлаа Умардын тал цуцлахаар болжээ. Талууд хэлхээ холбоогоо сайжруулахын тулд хоёр орны аль нэгнийх нь нийслэлд дараагийн шатны хэлэлцээр хийхээр болжээ. Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд энэ сард Өмнөдийн хоёр цэргийн албан хаагч тэсрэх бөмбөгөнд өртөж шархадсаны дараа хоёр орны харилцаа хурцадсан юм. Өмнөд Солонгосын тал уг хэргийн бурууг Умардын талд тохож, 2004 оноос хойш анх удаа хилийн бүсэд чанга яригчаар суртал ухуулга явуулж эхэлсэн байна. Мөн энэ сарын17-ны өдрөөс АНУ, Өмнөд Солонгосын тал хамтарсан цэргийн сургуулилт эхлүүлсэн нь халдан түрэмгийллийнх нь бэлтгэл хэмээн Умардын тал үзсэн аж. Үүний дараа Умардын тал цэрэггүй бүс дэх тэсрэх бөмбөгөнд огт хамаагүй гэдгээ мэдэгдэж, хил дагуух суртал ухуулгаа зогсоохыг Өмнөдийн талаас шаарджээ. Талууд энэ сарын20-ны өдөр харилцан их буугаар гал нээж, Умардын Зэвсэгт хүчний Жанжин штаб Өмнөдийн талыг чанга яригчаа22-ны өдөр гэхэд зогсоох тулган шаардлага тавьжээ. Тулган шаардлагын хугацаа дууссан ч талууд хэлэлцээрээ үргэлжлүүлснээр тохиролцоонд хүрсэн байна.

Сэтгэгдэл (3)
(46.161.9.51)
wh0cd407369 duphaston endep sildenafil buy albendazole amoxil
eemppvtjipScNjKHU (46.161.9.8)
5iYFDf bqgzzrdhkdwf, [url=http://ugvmeljeklrq.com/]ugvmeljeklrq[/url], [link=http://dhjixvrqkthj.com/]dhjixvrqkthj[/link], http://feggzpyoqgak.com/
tuba (203.91.117.4)
hoid solongoschuud hol yabahgui in oilgomjtoidoo.2 solongos negdbel huchirhegjine gedgees durguitsdeg ornuud nileed bii dee.negdbel mongolchuud bagonoor yabdag bolj gyalaina daa.