Тяньжиний дэлбэрэлт болсон газарт хөшөө босгоно

 

Тяньжиний боомтын агуулахад дэлбэрэлт болсон газарт дурсгалын хөшөө босгохоор болсныг орон нутгийн удирдлагууд мэдэгджээ. Дэлбэрэлт болсон орчны 24 га тал­ байд цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн цэцэрлэг, бага сургууль байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн дэлбэрэлтийн уршгаар орон гэргүй болсон иргэдэд зориулж 5000 орон сууц барих гэнэ. Тяньжиний боомтод өнгөрсөн наймдугаар сарын 12­нд дараалан хоёр удаа дэлбэрэлт болсон билээ. Хортой бодис хадгалж байсан агуулахад гал гарч, дэлбэрснээр 160 хүн амь насаа алдсаны 69 нь гал сөнөөгч, 11 нь цагдаагийн ажилтан байжээ. Мөн найман гал сөнөөгч, энгийн таван иргэн сураггүй хэвээр аж. Үүнээс гадна хүнд бэртэж, түлэгдсэн хэдэн зуун хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)