Фукушимагийн ойролцоо хүн амьдрахыг зөвшөөрлөө
- 2015-09-07
- Дэлхий
- 0

Японд 2011 онд хүчтэй газар хөдлөлт, цунами болсны дараа Фукушима Дайчи АЦСд осол гарсан билээ. Үүний уршгаар цацраг идэвхит бодис алдагдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн аж. Гэтэл осол гарснаас дөрвөн жилийн дараа Фукушимагийн Нахара хотын оршин суугчдыг орон гэртээ эргэн ирж болно гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд цацраг идэвхт бодисыг саармагжуулах, хоргүйжүүлэх ажлыг хангалттай хийсэн гэдгийг холбогдох албаныхан мэдэгджээ. Нахарагийн удирдлагууд цац рагийн хэмжээг цаашид байнга хянаж байхаа амласан байна. Нахара хот нь АЦСаас өмнө зүгт 20 орчим км зайтай оршдог ба ослын дараа 7400 гаруй оршин суугчийг нь нүүлгэн шилжүүлсэн аж. Фукушимагийн ослын дараа 100 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, тэд өнгөрсөн хугацаанд өөр газарт түр оршин суухад хүрсэн юм. Японд 2011 оны гуравдугаар сард 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунами үүссэнээс 15800 гаруй хүн амь насаа алдаж, 2500 гаруй хүн ор сураггүй болжээ.

Сэтгэгдэл (0)