Австри, Герман цагаач нэмж хүлээн авахаар зэхжээ

 

 Унгарын эрх баригчид нут­ гаар нь дамжин өнгөрөх цагаач дад тавих хяналт, хязгаарлалтаа сулруулсны дараа Венна, Мюнхен хотыг зорьсон хэдэн мянган дүрвэгч өнгөрсөн ням гаригт Австрийн хил дээр ир­ жээ. Тэднийг нутгаараа дамжин өнгөрөхөд нь туслах зорилгоор Австрийн эрх баригчид нэмэлт галт тэрэг гаргасан байна. Мөн Германы канцлер А.Меркель Европын холбоо ны гишүүн орнуудыг тал­ цуулаад буй энэхүү хямралын талаар парламент дахь улс төрийн эвслийнхээ гишүүдтэй хэлэлцэхээр болсон аж. Өмнө нь Унгарын хил дээр хэдэн өдрийн турш эмх замбараагүй явдал үргэлжилсний дараа тус улсын эрх баригчид цагаач дыг нутагтаа чөлөөтэй нэвт­ рүүлж, Австрийн хил хүртэл авто­ бусаар тээвэрлэсэн билээ. Харин өнгөрсөн өдүүдэд хил дээр нь 10 мянга орчим цагаач ирсэн ба Австрийн эрх баригчид тэднийг цаашид ямар ч хязгаарлалтгүйгээр нэвтрүүлнэ гэдгээ өгүүлсэн байна. Цагаачдын олонхи Германы өмнөд хэсэгт орших Мюнхенийг зорьж, тэднийг нутгийн иргэд галт тэрэгний буудал дээр найрсгаар хүлээн авчээ. Цагаачдыг цаашид хүлээн авах тусгай төвүүдэд хуваарилж, хувцас, хоол хүнсээр хангах аж. Грекийн Кос арлыг зорьж явахдаа эх, ахын хамт живж амь насаа алдсан гурван настай Алан Курди хүүг дурсах арга хэмжээ Канадын Ванкувер хотноо болжээ. Далайн давалгаанд туугдан Туркийн эрэгт гарч ирсэн бяцхан хүүгийн цог­ цосны гэрэл зураг Европ тивийн энгийн иргэдийг цочролд оруулж, дүрвэгсдийн зовлон шаналлын бэлгэ тэмдэг болсон байна. Энэ үйл явдлаас өмнө Европын чинээлэг орны иргэдийн олонхи цагаачдыг нутагтаа орогнуулахыг эсэргүүцсэн байр суурь баримталж, тэдгээр хүн ирээдүйд исламын шашин, амьдралын хэв маягаа нутгийн иргэдэд тулгана гэх мэт олон янзын сөрөг үндэслэл дэвшүүлж байсан юм. Харин одоо цагаачдад хүн ёсоор хандаж, туслахыг уриалж, тэдэнд хоол хүнс өгч, туслах иргэдийн тоо улам нэмэгдэж, тэдний дуу хоолой олон нийтэд илүү хүрэх болжээ. Өмнө нь Газар дундын тэнгист цагаачид хэдэн зуугаар живж, амь насаа алдаж байсан ч олны анхаарлыг тэгтлээ татаж байсангүй. Тухайлбал, энэ он гарснаас хойш 2500 гаруй хүн Газрын дундад тэнгист живж амь насаа алдсаны нэлээд хэсэг нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан юм. Далай тэнгис туулах зориулалтгүй, дүүрэн хүнтэй жижиг завь живэхэд хүүхэд, эмэгтэйчүүд хамгийн түрүүнд амь насаа алддаг. Мөн хэдхэн сарын өмнө Европын томоохон орны удирдагчид дүрвэгсдийн завийг эргээс холдоогүй байхад нь бөмбөгдөн живүүлэх тухай хэлэлцэж байсан бол одоо ард иргэдийн нь байр сууриас хамааран 180 хэм өөрчлөгдсөн байна. Тодруулбал, саяхан дүрвэгсдийг “сүрэг” хэмээн нэрлэж, тэдний зарим хэсгийг хүлээн авахыг эрс эсэргүүцэж байсан Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон байр сууриа өөрчлөхөд хүрсэн байна. Германы канцлер А.Меркель цагаачдад анхнаасаа хүлээцтэй хандаж байсан билээ. Германы хувьд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Зүүн Европын орнуудад хэдэн үеэрээ суурьшсан герман гаралтай 11 сая гаруй хүн хөөгдөн эх нутагтаа ирэхэд тэднийг суурьшуулж, орон байр, ажлаар хангаж байсан түүхтэй. Харин Унгарын удирдлагын хувьд дүрвэгсдийн талаар баримтлах байр сууриа өөрчлөөгүй байна. Тухайл бал, тус улсын Ерөнхий сайд В.Орбан дүрвэгсдийн хувьд Европт хийгээд байх зүйл байхгүй гэж үздэг. Мөн Унгарын эрх баригчид Герман, Австрийг зорьж буй Сирийн дүрвэгсдийг нутгаар нь дамжин өнгөрч буйг удахгүй зогсооно гэдгийг Засгийн газрынх нь хэвлэлийн төлөөлөгч Золтан Ковач мэдэгджээ. Тэрбээр тус улсын хөрш орнууд дүрвэгсдийн хувьд хяналтгүй нөхцөл байдал бий болсныг өөгшүүлж байгааг өгүүлсэн байна. “Бид үүргээ биелүүлж, ирж буй цагаачдыг бүгдийг бүртгэхийг хичээхийн зэрэгцээ хил хязгаараа хамгаалах болно” хэмээн Засгийн газрын төлөөлөгч өгүүлсэн аж. Мөн Сириэс ирж буй хүмүүсийг дүрвэгч гэдгийг тогтоогоогүй бол хууль бус цагаач хэмээн үзнэ гэдгийг мэдэгд жээ. “Герман, Австрийн удирд лагууд бүх цагаачийг дур­ тайяа хүлээн авна гэсэн сэтгэгдэл төрүүлснээс цагаачид бидэнтэй хамтран ажиллахаас татгалзаж, бүртгүүлэхгүй байна” хэмээн Зол­ тан Ковач ярьсан байна. Европын холбоонд мөрд дөг хууль журмын дагуу цагаачид хурууныхаа хээг өгч бүртгүүлэх ёстой боловч бүгдийг хамруулж чадахгүй байдалд хүр чээ. Европын холбооны гишүүн орнуудын Хууль зүй, Дотоод хэргийн сайд нар өнөөдөр уулзаж, дүрвэгсдийг хэрхэх тухай хамтарсан шийдвэр гаргана. Энэ уулзалтаар дайны хөлөөс дүрвэсэн олон арван мянган хүний хувь заяа хэрхэхийг шийдвэрлэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)