“ССTV” монгол хэлээр веб сайт нээнэ

 

Хятадын төв телевиз болох “ССTV” монголчуудад зориулсан веб сайт нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэхүү веб сайт нь зөвхөн монгол хэлээр мэдээлэл дамжуулах ба мэдээний хөтөлбөрөө монгол орчуулгатай байршуулах ажээ. “ССTV” нь телевизийн суваг, веб сайт зэрэг 45 хэвлэл, мэдээллийн хэрэгслийг нэгтгэ сэн Азийн том агентлаг юм. Мөн англи, орос, франц зэрэг 15 үндэстний хэлээр мэдээлэл түгээдэг. Ийнхүү Хятадын төв телевиз монгол хэлээр веб сайт нээхээр болсон нь БНХАУ Монгол Улсыг эдийн засгийн хүрээнд төдийгүй хэл, соёлын хувьд сонирхон судалж буйн нэгэн баталгаа юм. Тухайлбал, Бээжингийн их сургуульд монгол хэлний танхимийг энэ жил нээсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)