Найробид бөмбөг дэлбэлэхийг завдлаа
- 2015-09-10
- Дэлхий
- 0

Кенийн цагдаагийнхан нийслэл Найроби хотын томоохон их дэлгүүрт тэсрэх бөмбөг дэлбэлэхээр зэхэж байсан гурван этгээдийг саатуулжээ. Сэжигтнүүд өөрсдийн хийсэн тэсрэх бөмбөгийг биедээ авч явахад нь цагдаа нар саатуулж, аюулгүй болгосон байна. Алан хядагчид Найробид нээгдээд удаагүй “Garden City Mall” их дэлгүүрт бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байсан гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө Сомалид үйл ажиллагаа явуулдаг “аль-Шабаб” бүлэглэлийн дайчид Найроби хотноо “Westgate” нэртэй их дэлгүүрт халдлага үйлдсэн билээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард тус хөдөлгөөний гишүүд автомат буугаар зэвсэглэн Гарисса их сургуульд халдлага үйлдэж, 148 хүний амь насыг хөнөөсөн юм.

Сэтгэгдэл (0)