М.Ходорковский нэрээ брэнд болгон бүртгүүлсэн байна

 

        ЮКОС компанийн тэргүүн асан М.Ходорковский овгоо брэнд болгон бүртгүүлснийг “Коммерсант” сонин мэдээлжээ. ОХУ-ын Зохиогчийн бүртгэлийн байгууллага ХОДОРКОВСКИЙ, KHODORKO-VSKI гэсэн барааны тэмдгүүдийг бүртгэсэн байна. М.Ходорковскийн өмгөөлөгчид эдгээр барааны тэмдгийг бүртгүүлсэн гэдгийг баталсан аж. Энэхүү барааны тэмдгийг Оросоос гадна Армен, Гүрж, Украин, Норвеги, Швейцарь зэрэг оронд бүртгүүлж баталгаажуулсан бөгөөд удахгүй Азербайжан, Беларусь, Израил, Казахстан, Молдав, АНУ-д бүртгүүлэхээр зэхжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)