“Dell” Хятадад125 тэрбум долларын хөрөнгө оруулна

 

        АНУ-ын “Dell” компани Хятадад ирэх таван жилийн хугацаанд 125 тэрбум долларын хөрөнгө оруулна гэдгийг тус байгууллагын тэр гүүн Майкл Делл мэдэгджээ. Компани дэлхийд хоёрт орох эдийн засагт бизнесээ өргөжүүлэх стратегийн хүрээнд энэхүү хөрөнгө оруулалтаа хийх аж. Уг хөрөнгө оруулалт нь 175 тэрбум ам.долларын экспорт, импортын эргэлт бий болгож, тус улсад сая гаруй ажлын байрыг хадгалж үлдэхэд туслах гэнэ. “Интернэт бол Хятадын эдийн засгийг ирээдүйд хөдөлгөх хүч ба хязгааргүй их боломж агуулж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. “Dell” компани Хятадад 10 жилийн хугацаанд 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ2010 онд зарласан ба энэхүү бодлогоо тууштай хэрэгжүүлж буй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)