М.Саакашвили: Украиныг сүүдрийн Засгийн газар удирддаг
- 2015-09-14
- Дэлхий
- 0

Одесс мужийн захирагч М.Саакашвили Украиныг сүүдрийн Засгийн газар удирддаг гэсэн байр сууриаYES олон улсын чуулганд илтгэл тавих үедээ илэрхийлжээ. “Манайд үндсэндээ сүүдрийн Засгийн газар бүхнийг удирддаг. Тэд “хувьцаат нийгэмлэг”- ийн эзэмшигчид юм” гэжээ. Мөн М.Саакашвили систем бүхэлдээ хямралд орсон гэдгийг өгүүлсэн аж. Сүүлийн үед Одесс мужийн захирагч М.Саакашвили болон Украины Ерөнхий сайд А.Яценюк нарын хооронд маргаан өрнөсөн байна. Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвили Украины Засгийн газрын тэргүүнийг олигархиуд, тухайлбал, И.Коломойскийн эрх ашгийг хамгаалдаг хэмээн буруутгаж буй юм. Харин А.Яценюк“Нэгдүгээрт, би Гүржийн Ерөнхийлөгч болохыг зориогүй” хэмээн түүнд хариу барьжээ. Мөн хувьцаат нийгэмлэгүүд дэх хурлын ирцийг 50 хувь+нэг хувьцаа болгон өөрчилснөөр тэрбээр“Укрнафта” дахь И.Коломойскийн байр суурийг ганхуулсан гэдгээ дурджээ. “Бид хурлыг зарлан зохион байгуулж, шинэ удирдагчийг нь сонгосон. Түүнтэй уулзаж, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг нь хэлэлцэж, ажлаа эхлүүлсэн” хэмээн А.Яценюк“Укрнафта” компанийн тэргүүнээр Британийн иргэн Марк Роллинзийг томилсон тухай ярьжээ.

Сэтгэгдэл (7)
МОНГОЛ УЛС МИНЬ ДЭНДУУ САЙХАН ШУУ!!! (180.149.78.23)
ЗА МОНГОЛЧУУД МИНЬ ! БИД ХЭДИЙ ЗАРИМДАА ЗАВХАРДАГ Ч ИНГЭЖ Л ЭХ ОРНОО ХЭЗЭЭ Ч ГАДААДЫН ХУМУУСИЙН УДИРДЛАГАД ОРУУЛЖ ТЭНЭГТЭХГУЙ! БАС МОНГОЛ ГЭДЭГ БОЛ ИХ Л ХАЙРЛАЖ ГАЙХУУЛЖ БАС БАХАРХАЖ БАЙХ АРД ТУМЭН- УЛС ГЭДГЭЭ Л ХОРОМ МАРТАЛГУЙ САЙХАН ЭВ НЭГДЭЛТЭЙ АМЬДАРЬЯА!! БИД ЕВГЕДИЙН АГУУ СУРГААЛЬТАЙ ГЭДГЭЭ ЕСТОЙ БУУ МАРТ!!!
(112.72.13.76)
Мэпдэг боловсролгүй бүдүүлэг Яценюк мэт нь яаж улс удирдах вэ. Чадахгүй учраас гадаадаас хүмүүс авчирч ажиллуулдаг болж
Зочин (103.26.194.41)
Бас наадах чинь ДОН ЖУАН гэдгээрээ алдаршсан.
Зочин (103.26.194.41)
Саакашвили Гүржийг шинэчлэл нэрээр унагаж, авилгыг цэцэглүүлж, боловсон хүчний хэлмэгдүүлэлт явуулж, хүний амьтай хүртэл холбогдсон. АНУ-ийн гар хөл болж, эх орондоо нэрээ барсан хүн дээ. Одоо Украйнд АНУ-ын төлөөлөл болж ажиллаж байгаа. Одессынхан түүнийг үнэлдэггүй учир Украйны ЗГ-т алба хаачих санаатай ккк хоосон ардчилагч, хулхи гар даа.
(49.0.160.107)
Манай Элбэгдоржийн нэг өрөөсөн дугуй.
(150.129.143.74)
Нээг их ардчилал шударга ес авлигтай тэмцэх гэж төрөө самраагүй хэдэн мөнгтэй гаруудын зодоон л байгаа биз манайх ч яг араас нь явж бндаа
Хөрөнгийн бирж (124.158.93.71)
Украйн хувьцаат компани болсон байна