Талибууд шоронг эзэлж, хэдэн зуун хоригдлыг суллалаа
- 2015-09-15
- Дэлхий
- 0

Афганистан дахь “Талибан” хөдөлгөөний дайчид даваа гаригт тус улсын Газни хот дахь шоронг эзэлж, хэдэн зуун хоригдлыг сулласныг “Ройтерс” агентлагаас мэдээлжээ. “Талибан” хөдөлгөөний дайралтын үеэр хамгаалагч, афганы цэргийнхнээс дөч гаруй хүнийг хөнөөж, 400 гаруй хоригдлыг сулласан тухай мэдэгдсэн байна. Дайралтын үер тэсрэх бөмбөг бүхий автомашиныг амиа золиослогч этгээд жолоодож шоронгийн хаалгыг эвдсэн аж. Талибан хөдөлгөөн Афганистаны газар нутгийн 70 орчим хувийг хянадаг ба нийт 27 мянга орчим зэвсэгт дайчин байлдааны ажиллагаанд идэвхтэй оролцдог байна.

Сэтгэгдэл (1)
(112.72.13.73)
Нутаг дэвсгэрийн нь 70 хувийг хянадаг... АНУ цэргээ оруулаад дийлсэнгүй. Талибан гэдэг чинь үзэл зорилгодоо яасан сүрхий үнэнч юм бэ?