Багш нар нэгнийхээ амийг хөнөөжээ
- 2015-09-15
- Дэлхий
- 0

АНУ-ын Кливлэнд хотын “Delta State” их сургуулийн багш нар нэгнийгээ хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. “CNN” агентлагын мэдээлсэнээр профессор Шаннон Ламб гэгч өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагт оюутны байрын гадна түүхийн багш Этан Шмидтийг буудаж хөнөөсөн байна. , Түүхийн багш шархаа дийлэхгүй нас барсан бөгөөд профессорыг өөр хүн амины хэрэгт сэжиглэж байгаа юм байна.
Шаннон Ламбыг цагдаа нар хайж байгаа ба түүний сэтгэц хэвийн хэмээн сургуулийн удирдлагууд мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар хүний аминд хүрсэн нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл (0)