Төрийн дээд албан тушаалтануудын хүүхдүүд гадаадын иргэн болсоор байна

 

Өмнөд Солонгос улсад эдүгээ төрийн дээд албан тушаал хашиж буй 18-н албан тушаалтны цэргийн алба хаах насны хүүхдүүд гадаадын иргэн болсон нь илэрхий боллоо.

   Гадааадын иргэн болох шалтгаан нь хоёр жилийн хугацаатай цэргийн албаыг эх орондоо хаахаас зайлсхийж буй явдал бөгөөд тэдгээр залуусын 16 нь АНУ, хоёр нь Канад улсын иргэд болсон байна.

   Солонгос улс хоёр  улсын иргэншлийг зөвшөөрдөг бөгөөд өнгөрсөн жил гадаад улсад байнгын оршин суугчийн эрх авсан ч Солонгос улсын иргэншлээ орхиогүй байсан 2374-н залуус бүртгэгдсэнээс 436 нь эх орондоо ирж сайн дураарааа цэргийн алба хаасан ажээ. Гэвч тэдгээрийн ердөө дөрөв нь төрийн дээд албан тушаалтнуудын хүүхдүүд байгаа юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)