Австрали улс шинэ ерөнхий сайдтай боллоо

 

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот өчигдөр ажлаа хүлээлгэн өгч, Засгийн газрын шинэ тэргүүн Малкольм Тернбулл тангаргаа өргөжээ. Тони Эбботын оронд шинэ Ерөнхий сайдаар тодорсон Малкольм Тернбулл тангараг өргөснийхөө дараа намын удирдлага дахь өөрчлөлтөөс болж тус улс хоёр жилийн хугацаанд дөрөв дэх Ерөнхий сайдын нүүр үзэж буй ч Засгийн газар хүчтэй хэвээр байгааг мэдэгдсэн байна. Ийн Малкольм Тернбулл Австралийн 29 дэх Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээн авчээ. Ерөнхий сайд асан Тони Эбботыг танхимынх нь хоёр сайд даваа гаригт огцрохыг санал болгосноор үйл явдал маш хурдтай өрнөж эхэлсэн байна. Малкольм Тернбулл Ерөнхий сайд Тони Эбботын хэрэгжүүлж байсан эдийн засгийн хөтөлбөрийг хатуу шүүмжилж, намын тэргүүний сонгууль явуулахыг түүнээс уриалсан аж. Харин үүнээс хэдхэн цагийн дараа эрх баригч Либерал намын тэргүүний сонгуульд Тони Эббот Холбооны сайд Малкольм Тёрнбуллд ялагдсан нь тодорхой болжээ. Малкольм Тернбулл Либерал намыг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байхад намыг тэргүүлж байсан ч 2009 онд намын тэргүүний сонгуульд Тони Эбботод ялагдсан түүхтэй. Шинэ Ерөнхий сайд улсынхаа эдийн засгийн сэргээхэд гол анхаарлаа хандуулна гэдгээ амлажээ. Технологийн салбарт ажиллаж, олон саяын хөрөнгөтэй болсон тэрбээр иргэдийн дунд нэр хүнд сайтай болохыг олон нийтийн санал асуулгууд харуулсан байна. Гэвч Малкольм Тернбулл нүүрсхүчлийн хий ялгаруулдаг үйлдвэрүүд квотоо худалдаж авдаг олон улсын тогтолцоо, ижил хүйстний гэрлэлтийг дэмждэгээс Либерал намын баруун жигүү- рийнхэнд нэр хүнд муутай аж. М.Тернбулл танхимынхаа бүрэл- дэхүүнийг нэлээд өөрчилнө хэ- мээн ажиглагчид таамаглажээ. Харин сөрөг хүчний Хөдөлмөрийн намынхан түүнийг Сиднейн тохой дахь ягаан харшид амьдардаг саятан, энгийн иргэдийн амьд- ралаас хэт хөндийрсөн хэмээн шүүмжилсэн байна. Австралид сүүлийн жилүүдэд улс төрийн хөшигний арын булхай, эрх мэдлийн төлөөх тэмцэл хурцдаж, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болж буй шинж тэмдэг илэрснийг тус улсын хэвлэлүүдэд онцолсон байна. Сүүлийн үед түүхий эдийн үнэ унаж, экспортын гол зах зээл, хөрөнгө оруулагчдын нэг Хятадын эдийн засаг саарс- наас уул уурхайн салбарыг шүтэж өнөөгийн хөгжлийн төвшинд хүрсэн Австралийн эдийн засаг томоохон сорилттой тулгарсан юм. Өмнөх Ерөнхий сайд Тони Эбботын нэр хүнд эдийн засгийн төлөв байдал муудахын хэрээр доошилж, хамгийн доод төвшинд хүрээд байжээ. Тони Эббот Ерөнхий сайдын албыг хоёр жил хашсан ба хэд хэдэн удаа олон нийтийн анхаарлыг өөртөө татаж байсан. Тухайлбал, өнгөрсөн оны намар тэрбээр Ерөнхийлөгч В.Путинийг Малайзын онгоцны сүйрэлд буруутгаж, Австралийн Брисбен хотноо “Их 20”-ийн уулзалт ирэхэд нь уулзаж, регбийн спортод хэрэглэдэг “shirtfront” хэмээх довтлох мэх хэрэглэж ид бяраа үзүүлэхээ амласан удаатай. Гэсэн ч уулзалтад оролцогч орнуудын удирдагчдыг тосч мэндлэхдээ В.Путинтэй найрсгаар гар барьж, инээмсэглэсэн аж. Тухайн үед Австралийн иргэд хоёр орны удирдагчийг халз тулаан хийвэл хэн нь ялах бол гэсэн хошин харьцуулалт хийж, олон хүн В.Путинийг ялна хэмээн дүгнэж байв. 

 

М.Мөнхболд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • HildkDgL (5.188.211.62)

    2017-04-03

    4Y12Vh klprbydlovji, [url=http://peertcqynofp.com/]peertcqynofp[/url], [link=http://ujnvdwfgbchc.com/]ujnvdwfgbchc[/link], http://qtaumqltvzdz.com/

  • toSHznNP (5.188.211.62)

    2017-04-03

    H1BU77 mtaiednmgvoh, [url=http://vkznzhzcpwrz.com/]vkznzhzcpwrz[/url], [link=http://kipsyxctduim.com/]kipsyxctduim[/link], http://jstdgvbyrbir.com/

  • owNGKuMz (5.188.211.16)

    2017-02-02

    sioIwi zzjubnlesciv, [url=http://xxvljzdavtuc.com/]xxvljzdavtuc[/url], [link=http://bejisbypxhwl.com/]bejisbypxhwl[/link], http://izdsetgjvjxu.com/

  • IbxebQPhAWZpMKu (5.188.211.37)

    2017-02-02

    NkCsuj wwbevphrreup, [url=http://mnktvcifbhbn.com/]mnktvcifbhbn[/url], [link=http://dysseljotdpt.com/]dysseljotdpt[/link], http://drolpcfbhkds.com/

  • iBYSBRir (5.188.211.10)

    2017-02-02

    rGWHGL ppqcjdjuziql, [url=http://pqvqtegvlgqy.com/]pqvqtegvlgqy[/url], [link=http://ljfothejwakm.com/]ljfothejwakm[/link], http://acjvdfazgxgd.com/

  • aqfkdOnRFzkucRn (5.188.211.10)

    2017-02-01

    gwuSoj http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • YeOFZTUor (5.188.211.43)

    2017-01-29

    FaW8sI http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • BjLNZNdbctoRybmHC (5.188.211.24)

    2017-01-29

    gIvHSp http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com

  • WXioLDnvqlQyo (5.188.211.10)

    2017-01-29

    ha11DF iswammcxlvfi, [url=http://kyayspmpgwdv.com/]kyayspmpgwdv[/url], [link=http://iapmdtcoddiq.com/]iapmdtcoddiq[/link], http://dtcgfayvwhmk.com/

  • coCKqhbc (188.143.232.21)

    2017-01-12

    xdaAKn pocygprdhnuh, [url=http://hziauqizzbqp.com/]hziauqizzbqp[/url], [link=http://fnjroebgicwq.com/]fnjroebgicwq[/link], http://fvbkgvuhgkxv.com/

  • DxXUzPbGwmO (188.143.232.35)

    2016-12-31

    hc8umW http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com