“Шарли Эбдо” сэтгүүлд живсэн сири хүүхдийг шоглон зуржээ

 

Францын “Шарли Эбдо” сэтгүүлд Грекийг зорьж явах замдаа усанд живж амь насаа алдсан гурван настай сири хүүхдийг дүрсэлсэн хоёр шог зураг нийтэлжээ. Нэгт нь хүүхдийн шарилын дээр “Хоёр хоолыг нэгийн үнээр” гэсэн “Макдональдс” компанийн зар сурталчилгааг байршуулсан байна. Энэхүү зургаа сэтгүүлчид “Зорьсон газартаа тун дөхлөө” хэмээн нэрлэжээ. Харин хоёр дахь зурагт живж буй хүүхдийн дээр Христийг дүрсэлж, “Христийн шашинтнууд усан дээгүүр алхаж чаддаг бол исламын шашинтны хүүхдүүд живдэг” гэж бичсэн аж. Мөн “Европт Христийн шашин ноёлдгийн баталгаа энэ” хэмээн зургийг гарчиглажээ. Барууны орнуудад олон хүн сэтгүүлийн зургийг шүүмжилсэн байна. Харин сэтгүүлийн бодлогыг дэмжигчид тэд энэ зургаараа хүүхдийн үхлийг дамшиглаагүй харин цагаачдын давалгаатай холбоотой хямрал, эмгэнэлийг дүрсэлсэн хэмээн тайлбарлажээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)