Малайз, Сингапурыг ойн түймрийн утаа нөмрөв
- 2015-09-16
- Дэлхий
- 0

Индонезид ойн түймэр газар авснаас Малайзын нутгийн нэг хэсэг, Сингапурын нутгийг утаан хөшиг нөмөрчээ. Гамшгийн улмаас Малайзын дөрвөн муж, нийслэлд сургуулиудыг хаасан байна. Харин Сингапурын эрх баригчид оршин суугчдыг биеийн хүчний ажил хийхээс зайлсхийхийг уриалсан аж. Индонезийн Суматра, Борнео арал дээр ширэнгэн ойг огтолж, галдан шатаах замаар тариалангийн талбай гаргадгаас жил бүр түймэр дэгддэг. Хууль бус энэхүү аргыг цаас, далдуу модны тос үйлдвэрлэгчид өргөн хэрэглэдэг нь хөрш орнуудын нь эрх баригчдын дургүйцлийг төрүүлдэг байна. Индонезийн эрх баригчид түймрийг унтраахын тулд 1500 гаруй гал сөнөөгч, цэргийн албан хаагч дайчлан ажиллуулжээ.
С.Ням

Сэтгэгдэл (0)