БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зиньпин АНУ-д айлчилна

 

 

Энэ сарын 22-ноос 25-ны өдрүүдэд, АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн урилгаар, БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-д төрийн айлчлал хийх талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лүкан өнөөдөр (IX/16) мэдэгдлээ.

Айлчлалынхаа хүрээнд, Си Зиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны урилгаар энэ сарын 26-наас 28-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд зочилж, НҮБ байгуулагдсан 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээнд оролцох юм байна.

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)