Александер Вершбоу монголд айлчилна

 

Өнөөдөр буюу Пүрэв гарагт НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, элчин сайд Александер Вершбоу Улаанбаатарт айлчилна гэж тус байгууллагын вэбсайтад мэдээлжээ.

 

Тэрээр айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БХЯ-ны сайд Ц.Цолмон зэрэг өндөр албаны хүмүүстэй уулзах гэнэ.

 

Мөн Стратеги Судалгааны Хүрээлэнгийн зохион байгуулж байгаа дугуй ширээний ярилцлаганд оролцож илтгэл тавихаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)