Электрон цаг бүтээсэн хүү цагаан ордонд уригджээ
- 2015-09-17
- Дэлхий
- 0

Исламын шашинт 14 настай бяцхан хүү Ахмед электрон цаг бүтээж түүнийгээ багш болон ангийханда харуулах зорилгоор сургууль дээрээ авчиржээ. Багш нь түүнийг тэсрэх бөмбөг хийсэн гэж үзээд цагдаад мэдэгдсэн аж. Цагдаа нар хүүг баривчилж, шалгасан боловч түүний бүтээсэн цаг нь тэсрэх бөмбөг биш болохыг тогтоож хүүг сулласан байна. Урам нь хугарсан хүүгийн талаар цахим ертөнцөд тэр даруй тарсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Ямар гоё цаг вэ Ахмед? Чи цагаа Цагаан ордонд авчирч болох уу? Бид чамтай адил олон хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах ёстой. Тиймээс л Америк орон агуу юм шүү дээ” хэмээн жиргэсэн бөгөөд Фэйсбүүкийг санаачлагч Марк Зюкерберг ч мөн хүүг өөрийн төв оффистоо ирвэл таатай хүлээн авахаа мэдэгджээ.
Н.Буянжаргал

Сэтгэгдэл (1)
(79.82.4.62)
medeej hen ch tegj bodiish de yugiin ni zohiodog yum erguu dagz electron tsag ali hediin ni humuus mediish de mal islamuud siri teigee uhej dald oroosoi