Роберт Мугабе парламентын нээлтийн үеэр буруу илтгэл уншжээ
- 2015-09-17
- Дэлхий
- 0

Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе парламентын нээлтэд үг хэлэхдээ өмнө хэлж байсан илтгэлээ эндүүрч уншжээ. Тэрбээр энэ үгээ нэг сарын өмнө ард түмэндээ хандан уншиж байсан гэнэ. Одоо 91 настай Ерөнхийлөгч Роберт Мугабе 25 минутын турш илтгэл тавихдаа эндүүрэл гарсныг анзаараагүй гэнэ. Ийм эндүүрэл гарсанд түүний туслахууд буруутай бололтой. Харин Ерөнхийлөгч жинхэнэ илтгэлээ дараа нь нийслэл Хараре хот дахь нэгэн зочид буудлын танхимд уншина гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдсэн байна. Улс орноо 1980 оноос хойш удирдаж буй түүний ээлжит бүрэн эрхийн хугацаа 2018 онд дуусах юм.
Д.Болд

Сэтгэгдэл (0)