Башар Асад: Европ алан хядагчдыг дэмжихээ зогсоох ёстой

 

Сирийн удирдагч Б.Асад “Европ тив дүрвэгсдийг хүлээж авах эсэх нь гол асуудал биш харин энэ үзэгдлийг бий болгосон шалтгааныг арилгах ёстой“ хэмээн Оросын сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Харин үүний тулд алан хядагчдад дэмжлэг үзүүлэхээ зогсоох хэрэгтэй хэмээн тэрбээр үзсэн байна. “Засгийн газарт байгаа болон түүний гадна улс төрийн хүчнүүд, бид бүгд Сирийн ард иргэдийн шаардлагын дагуу нэгдэх ёстой. Одоо энгийн сири хүнээс хамгийн нэн тэргүүнд юу хүсч буйг нь асуувал хүн бүрийн хувьд аюулгүй, тогтвортой байдал гэдгийг хэлнэ” хэмээн Башар Асад өгүүлжээ. Мөн Сирийн Ерөнхийлөгч барууны орнуудтай нягт холбоотой Туркийн эрх баригчид “Жабхат Ан-Нусра” “Исламын улс” бүлэглэлийг зэвсэглэж дурдаж, тус улс АНУ-ын зөвшөөрөлгүйгээр ганц ч алхам хийдэггүйг хэлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)