14.2 сая ам.долларыг худалдаалав

 

Монголбанкны өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1986.58-1994.30 төгрөгийн ханшаар 47.45 сая ам.доллар, 310.06-311.6 төгрөгийн ханшаар 58.8 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.  Монголбанк 14.2 сая ам.долларыг 1991.91 төгрөгийн хаалтын ханшаар, 27.05 сая юанийг 311.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлжээ. 
  

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 76.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 18.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)