Бин Ладены гэр бүлийг Саудын Арабт ажиллахыг хориглов

 

Саудын Арабын эрх баригчид Мекка хотын гол сүм Гранд Москод осол гарсны дараа “Аль Кайда” бүлэглэлийн тэргүүн аг сан Осама Бин Ладены гэр бүлийн эзэмшлийн “Binladin Group” компанийг тус улсад ажиллахыг хоригложээ. Мөн компанийн ажилтнуудыг ос-лын шалтгааныг мөрдөн шал гах ажил дуустал тус улсын нутагт нэвтрэхийг хориглосон байна. Энэ сарын 11-ний өдөр барилгын кран сүмийн дээрээс унаснаас 107 хүн амь насаа алдаж, 400 гаруй хүн бэртэж гэмтсэн билээ. Мөрдөгчид тухайн үед шуургатай байснаас краны бэхэлгээ тасарч, унасан байх магадлалтай хэмээн таамаглаж буй юм. Харин сүмийн ойролцоо барилгын ажил гүйцэтгэж байсан “Binladin Group” компанийн төлөө лөгчид краныг маш сайн бэ хэлсэн тул энэ бол“Бурхны үйлдэл” байхаас гарцаагүй тухай мэдүүлсэн аж. Осама Бин Ладены эцгийн байгуулсан “Binladin Group” Саудын Арабт томоохон төсөл хэрэгжүүлдэг ба тус компани Мекка хотын гол сүмийг шинэч лэн зас варлах ажлыг гүйцэтгэж бай жээ. Саудын Арабын хаан Салман ослын үеэр амь насаа алдагсдын гэр бүлд тус бүр нэг сая риал(267 мянган ам.доллар), бэртэж гэмтсэн хү мүүст хагас сая риал олгохыг тушаасан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)