“Apple”- аас Путинд зориулан цагаан алтан цаг гаргажээ

 

ОХУ-н ерөнхийлөгч В.Путины төрсөн өдөрт зориулан “Apple” корпорациас цагаан алтан ухаалаг цагийг бүтээжээ.

 

Цаган дээр таван төрлийн онцгой бичээс багтсан бөгөөд Ерөнхийлөгчийн 63 нас, Кремлийн дүрс, В.В.Путин  мөн гарын үсгийг нь багтааж, түүнчлэн түүнийг №1 хэмээн тодотгосон байна.

 

229 мянган рублийн үнэ бүхий энэхүү цагаан алтан цагийг маш цөөн тоогоор зах зээлд гаргаж байна.  Монгол төгрөгөөр 7,5 саяар үнэлэгдэх цагийг худалдсан орлогын тодорхой хувийг буяны үйлсэд зориулахаар төлөвлөжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)