95 настай муми өдөр бүр нүдээ нээдэг
- 2015-09-19
- Дэлхий
- 0

Сицилийн Палермод 2000 ширхэг муми буюу занданшуулсан шарил бий. Капуцинчуудын байгуулсан энэ газрын олон мумийн дундаас нэг нь маш онцгой. Тэр бол Розалия Ломбардогийн муми.
95 жилийн өмнө өнгөрсөн талийгаач охины занданшуулсан шарил өдөр бүр нар харахаар нүдээ нээдэг. Аймшгийн кинонд л ийм юм байдаг гэж бодож байвал та андуурч байна
Охин хатгаа туссаны улмаас 1920 онд 2-хон настайдаа нас баржээ. Уй гашууд автсан эцэг бяцхан охиноо мөнхжүүлж, үүрд хадгалахын тулд занданшуулахаар шийдсэн гэдэг. Муми хийдэг Альфредо Салафи хөөрхий охиныг яг л амьд мэт харагдуулж чаддаг байна. Яг л унтаж байгаа юм шиг, дуудмагц л сэрэх мэт.
Мөнх нойрсогч охиныг хараад байвал нарны гэрэл нүүрэн дээр нь тусмагц нүдээ нээдэг гэж гэрчүүд ярьж байна.
Харин мэргэжилтнүүд үүнийг зүгээр л оптик үзэгдэл гэж тайлбарладаг

Сэтгэгдэл (0)