Ерөнхий сайд ээлжийн амралтын мөнгөнөөсөө татгалзахыг уриалав

 

Финландын Ерөнхий сайд Юха Сипиля иргэддээ хандан ажлын өдрийг20 минутаар уртасгах эсвэл ээлжийн амралтын мөнгөнөөсөө татгалзахыг уриалж, телевизээр үг хэлжээ. Ерөнхий сайдын санал болгож буй уг аргыг хэрэглэснээр цалин хөлсийг бууруулах зэрэг хатуу хэмнэлтийн багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс татгалзах боломжтой гэнэ. Сүүлийн үед Финландын эрх баригчид эдийн засгийн хямралтай энэ үед хэмнэлтийн бодлого явуулах зайлшгүй шаардлагатайг удаа дараа мэдэгдсэн юм. Мөн Засгийн газраас санал болгож буй багц арга хэмжээг парламентаар хэлэлцэж эхэлтэл хэдэн хоногийн хугацаа байгааг Ерөнхий сайд өгүүлсэн байна. Тэрбээр Засгийн газраас хэмнэлтийн талаар санал болгож буй арга хэмжээ хөдөлмөрийн зах зээлд оролцогчдын дунд зөвшилцсөний үр дүнд батлагдаж болзошгүй шийдвэрүүдээс илүү хатуу нөхцөлтэйг тайлбарлажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (49.0.161.204)

    2015-09-18

    saixanbileg owoosh de gej bodloo shuu.