Хакерууд АНУ-ын төрийн албан хаагчдын мэдээллийн сан үүсгэжээ
- 2015-09-18
- Дэлхий
- 0

Хакерууд хулгайн замаар олж авсан АНУ-ын төрийн албан хаагчдын мэдээллийг Хятадын мэргэжилтнүүд “фэйсбүүк”-тэй төстэй мэдээллийн санд нэгтгэснийг “Fox News” агентлагаас мэдээлжээ. Хятадууд Америкийн холбооны засгийн газрын харьяа байгууллагад ажиллагсдын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий нэгдсэн санг бүрдүүлсэн байна. Тэд өмнө нь АНУ-ын Засаг захиргаанд ажиллагсдын удирдах газрын боловсон хүчний судалгааны материал, эмнэлгийн даатгал олгогчдын мэдээллийн сангаас алдагдсан мэдээллийг ашигласан гэдгийг“CrowdStrike” компанийг үндэслэгч Д.Альперович өгүүлсэн аж. “Энэ бол үндсэндээ “фэйсбүүк”-ээс дэлгэрэнгүй мэдээлэлтэй нууц сан юм” хэмээн тэрбээр тайлбарласан байна. Энэ санд орсон гол мэдээллийг хакерууд SF-86 хэмээх төрийн албан хаагчийн тусгай анкетаас авсан ба уг баримт бичигт ажилтны ажил, амьдрал, найз нөхөд, эрүүл мэнд зэрэг тухайн хүнтэй холбоотой маш нууц мэдээллүүд багтдаг аж. Төрийн албатай гэрээгээр ажилладаг бүх хүн тухайлбал, Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Комийн тухай мэдээлэл хүртэл хакеруудын гарт өмнө нь орсон байна.

Сэтгэгдэл (0)